Нигерийн баруун өмнөд хэсэгт орших Ондо мужид метанолын өндөр агууламжтай “Сармагчны сүүл” нэртэй гар аргаар бэлтгэсэн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас 48 хүн нас барж, 182 хүн хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдлээ. Хүнс, эмийн хяналтын үндэсний агентлагийн мэдээлснээр, уг хортой бодисын нөлөөгөөр долоон хүн хараагаа алдсан байна. Энэ сарын эхээр эхэлсэн уг эмгэнэлт явдалтай холбогдуулан хууль сахиулах байгууллагаас ундааг үйлдвэрлэж, түгээсэн 15 хүнийг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Метанол нь хүний дотоод эрхтний үйл ажиллагааг доголдуулж, амь насанд аюул учруулах эрсдэлтэй бодис юм.
Source : iKon.mn



